Wednesday, February 26, 2014

Макро эдийн засгийн үндсэн ойлголт

Макро эдийн засгийн тухай ойлголт

1930-аад оноос макро эдийн засаг нь эдийн засгийн сэтгэлгээний бие даасан чиглэл болон бүрэлдэн тогтжээ. Энэ үед барууны хөгжингүй орнуудад бий болсон их хямралтай холбоотойгоор нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд бий болсон нь хөгжлийн үйл явцад нөлөөлжээ.
1.    Үнийн хөшүүргийн тусламжтайгаар чөлөөт зах зээл өөрөө аяндаа зохицуулагдана гэдэг эдийн засгийн сонгодог загвар нь тухайн үеийн эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг тайлбарлах боломжгүй ба хямралаас гарах үр ашигтай арга хэмжээ болж чадахгүй болсон
2.    Английн эдийн засагч Кейнсийн “Мөнгө ба зээлийн хүү ажил эрхлэлтийн ерөнхий онол” бүтээлд үүнд харилт өгчээ. Тэрээр


а. Зах зээлийн ерөнхий зохицуулалтуудын тухай сонгодог онолыг “үйлдвэрлэл өөрөө хэрэглээг бий болгодог учир төрийн зүгээс ямар нэг оролцоо шаардлагагүй” гэдгийг хүчтэй Кейнс шүүмжилсэн байна.
б. 1930-аад оны хямралаас гарахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлжээ. Түүний онолын гол үндэслэл нь:
- Улсын зардлыг өргөжүүлэн нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн уналтыг бууруулж үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх
- Татварын хэмжээг бууруулах явдал
- Нийт зардлын өсөлт нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг өсгөж эдийн засгийн эрүүлжүүлнэ гэж үзжээ.
Иймд Кейнс макро эдийн засгийн үндсүүдийг тавьж түүний үндсэн ойлголтуудыг тодорхойлж чухал зүй тогтлуудыг бүрдүүлжээ.
1970-аад оноос эхлээд инфляцийн үйл явц хүчтэй явагдсан байна. үүнтэй холбоотойгоор Кейнсийн загварыг М.Фредман тэргүүтэй эдийн засагчид шүүмжлэн монитарист загварыг боловсруулан гаргажээ. Энэ загварын гол агуулга нь :
1.    Мөнгө зээлийн зөв бодлого явуулах
2.    Төрийн оролцоог багасгах
3.    Инфляцитай үр ашигтай тэмцэл хийх
Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үзжээ. 1980-аад оноос эхлээд үйлдвэрлэлийн уналт инфляци зэрэг явагдсаны улмаас энэхүү үзэгдлийг тайлбарлах шинэ онол хандлагууд бий болсон байна.

Макро эдийн засаг нь улс орны хэмжээн дэх зах зээлийн харилцаа, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бүхэлд нь цогц байдлаар авч судлана  Энэ асуудлын хүрээнд урт хугацааны эдийн засгийн өсөлт нь улс үндэстнүүдийн эдийн засгийн хөгжлийн түүх, үйл явцтай ямар холбоотойг тайлбарлая.
Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн хөгжлийн түүхээс нь харахад өндөр хөгжилтэй эдийн засагтай орнууд дахь эдийн засгийн өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэг макро гол үзүүлэлтүүд нь хөгжиж байгаа орну эдийн засгийг бодвол харьцангуй өндөр хурдацтай байсан байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэдий чинээ тогтвортой өсөж байх тусам тухайн эдийн засгийн урт хугацаандахь эдийн засгийн эрүүл байдал, өсөлт хангагдаж ирсэн байна.
Эдийн засгийн мөчлөг: Эдийн засаг дахь идэвхтэй үйл ажиллагаа нь үе үе өөрчлөгдөж байдаг. Эдийн засгийн мөчлөгийн үе шатууд дахь сангийн, мөнгөний бодлого валютын ханш гадаад худалдааны бодлогууд ямар байх вэ? Эдийн засгийн мөчлөгийн үе шатиуудад авах эдийн засгийн арга хэмжээ, бодлогууд, улс төрийн тухайн үеийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа эсвэл зөрчилдөж байдаг зэргээр тайлбарлагдана.
Ажилгүйдэл: Ажилгүйдэл нь макро эдийн засагт их хэмжээний сөрөг нөлөө үзүллж байдаг үзэгдэл юм. Ажилгүйдэл нь инфляци, эдийн засгийн мөчлөг, өсөлт зэрэг гол  гол ойлголтуудтай холбоотой байдаг тул тэдгээрийн хамаарлын судлан шаардлагатай. Мөчлөг ажилгүйдлийн хамаарао нь илт ойлгорлт байдаг.  Хярал удаан үргэлжлэх тусам ажилгүйдлийн түвшин өсөж ирдэг. Тэгвэл мөчлөгийын сэргэлтийн өрнөлтийн үед уг үзүүлэлт нь буурч эхэлдэг. Эрс буурсан тохиолдол нь эдийн засагт технологийн үсрэнгүй том дэвшил гарсан үед тохиолддог байна.
Нээллтэй эдийн засаг: Олон улсын санхүүгийн болон худалдааны харилцаа нь нэг орон дахь эдийн засгийн мөчлөгийн тухайн үе шатыг нөгөө оронд дамжуулж байна уу? Худалдааны болон төлбөрийн балансын алдагдал нь эдийн засгуудын өөр хоорондын бие даасан байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Төлбөрийн тэнцлийн алдагдал үндэсний эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? зэрэг асуудлыг ойлгож мэдэх чухал юм.
Макро эдийн засгийн бодлого: Аливаа эдийн засгийн хөгжил нь тухайн эдийн засгийн наутрал нөөц баялаг хүний хүчин зүйлсийн нөөц капиталын нөөц технологийн түвшингээс хамаарч байдаг. Нөгөө талаар тухайн засгийн газраас явуулж байгаа бодлогоос ихээхэн хамаарна.
Макро ба микро эдийн засгийн ялгаа ижил талууд: Макро ба микро эдийн засгийн онол нь судалгааны нийтлэг арга барилтай бөгөөд го л ялгаа нь энэ хоёр салбаруудын судлах түвшин юм.

Макро эдийн засгийн судлах зүйл судалгааны арга

Макро эдийн засаг нь улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэж үзнэ. Энэхүү хичээлийн хүрээнд макро эдийн засгийн зорилтууд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, эдийн засгийн макро бодлогууд түүний нөлөөлийн талаар авч үзэх судлах болно.  Мөн эдийн засгийн зорилтууд ба эдийн засгийн бодлогууд хоорондоо ямар холбоотой байх вэ? эдийн засгийн гол зорилго болох урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ? гэдгийн судлах болно.
Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг. Үүнд:
1.    Үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн түүнийг тооцох арга
2.    Зах зээлийн нийт эрэлт, нийт нийлүүлэлт
3.    Төрийн мөнгө зээлийн бодлого
4.    Үндэсний орлогод хэрэглээ ба хуримтлал, хөрөнгө оруулалтын нөлөөлөх нөлөөлөл
5.    Төрийн сангийн бодлого
6.    Төрийн нийгмийн бодлого
7.    Эдийн засгийн өсөлтийн асуудал
8.    Эдийн засгийн гадаад харилцаа
9.    Төлбөрийн баланс ба валютын ханш зэрэг болно.

Макро эдийн засгийн зохицуулалт нь дараах зорилгуудыг амжилтанд хүргэхэд чиглэгдэнэ. Үүнд:
1.   
Макро эдийн засгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана. Үүнд:
Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.
Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой.
Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.
Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.
Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.
Эдийн засгийн онолын үндэслэлийг тодорхойлохдоо позитив болон норматив эдийн засгийн арга зүйд тулгуурлана.
Позитив эдийн засаг гэдэг нь эдийн засгийн тодорхой үзэгдэл үйл явдлын өнгөрсөн үеийн өөрчлөлт хөгжлийн талаарх статистик тоо баримтанд тулгуурлан түүний одоогийн байдалд үнэлэлт өгч цаашдын хандлагын талаар хялбарчилсан загвар үзэл баримтлал боловсруулахыг хэлнэ.
Норматив эдийн засаг нь гол төлөв субъектив хувь үнэлгээнд тулгуурласан үйл ажиллагааны жорыг дэвшүүлдэг. Энд асуудал ямар байх ёстойг заана. Норматив эдийн засаг гэдэг нь боловсруулсан үзэл баримтлалыг практикт хэрхэн ямар аргаар хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргахыг хэлнэ.
Эдийн засгийн аливаа үзэгдлийг 4 үндсэн арга хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно.
1.    Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв тодорхойлолт, томъёолол, тайлбарын хэлбэртэй байна.
2.    Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн хэлбэртэй юм.
3.    График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн грацикзк дүрслэл юм.
4.    Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц математик загварын хэлбэртэй байна.

Макро эдийн засаг микро эдийн засгийн ялгаа ба төсөөтэй  тал
Микро эдийн засгийн гол субъектууд өрх гэр пүүс бараа үйлчилгээний ба хүчин зүйлсийн зах зээл бол макро эдийн засгийн гол субъектууд нь пүүс өрх гэр засгийн газар гадаад эдийн засаг юм. Макро эдийн засаг нь нийт эдийн засгийн судалж харахын тулд макро эдийн засагчид зах зээлүүд бараа үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрүүдин ялгааг анзааралгүйгээр тэднийг нийт урсгалд нь авч үздэг. Микро эдийн засаг бол тэдний хэлбэрүздийн ялгааг нарийн авч үздэг. Микро эдийн засгийн онолоор хэрэглэгчид Coke эсвэл Perpsi авч байна уу яагаад г эдгийг судалдаг бол макро эдийн засагт эдгээрийг нийт эрэлтээр авч үзэж судална.Микро эдийн засагт хувь хүмүүс пүүсүүдийн үйл хөдлөл дээр үндэслэн гаргасан онол загвар нь макро эдийн засагт мөн адил хүчтэйгээр хэрэглэгдэж байна. Микро эдийн засгийн онолыг бодвол макро эдийн засгийн бодлогууд макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь арай илүү нээлттэй байдаг ба ажилгүйдлийн түвшин, инфляцийн түвшин валютийн ханшны талаар Төв банкнаас явуулж байгаа бодлого зэрэг нь үргэлж нийгмийн  гишүүд улс төр хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байдаг.

Макро эдийн засагчид юу хийдэг вэ
Сүүлийн жилүүдэд энэ хоёр чиглэл урсгалууд нь нэг нэгнийхээ сул талуудыг нөхөж хамтран оршин ирсэн. Хэрэв энэ хоёр урсгалыг нэгтгэж нэгдмэл онол урсгал гаргаж ирвэл түүний загваруудын нийтлэг таамаглалууд нь дараах байдлаар тодорхойлогдоно.
1.    Макро эдийн засгийн судалгаа нь өрх гэр пүүсүүдийн үйл хөдлөлийн судалгаан дээр суурилана.
2.    Энэ загвар дахь өрх гэр пүүсүүд өөрсдийн ханамж ашгийг аль болох их байлгахыг хичээж байдаг
3.    Хувь хүмүүс нь одоо болон ирээдүйд авюах ханамжийн талаар харилцан худалдаа буюу сонголт хийж байдаг.
4.    Хувь хүмүүс пүүсүүд засгийн газар нь бара үйлчилгээний хөрөнгийн хөдөлмөрийн зах зээлд хамтран оролцож байдаг.
5.    Тухайн загвар нь цалин ба үнийн сонгодог эсвэл Кейнсийн таамаглалыг аль алиныг нь хэрэглэж чадах болно гэсэн ерөнхий таамаглалтай байна.

Орчин үеийн макро эдийн засаг дээрх таамаглалууд дээр үндэслэн дараах гол гурван асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа билээ. үүнд:
1.    Ажилгүйдлын тогтмол түвшинг хэрхэн тайлбарлах вэ? Эдийн засгийн мөчлөгийн үе шат болгонд ажилгүйдлын өндөр түвшин буурахгүй тохиолдлыг макро эдийн засаг янз бүрээр тайлбарлаж байна.
2.    Инцляцийг хэрхэн тайлбарлах вэ? Инфляцийн түвшинг хэрхэн бууруулах вэ? Бага түвшинд хэрхэн тогтоон барих вэ? Хямрал үүсгэхгүйгээр ажилгүйдлийн түвшинг хэрхэн бууруулах вэ?
3.    Эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн ямар хүчин зүйлс ханаж байна вэ? Эдгээр асуудлыг хэрхэн тайлбарлахаас хамаарч орчин үеийн макро эдийн засагчид үндсэндээ макро эдийн засгийн сэтгэлгээний хоёр том сургуульд хуваагдаж байна.
Эх сурвалж:http://tugal.blog.gogo.mn/read/entry361198

No comments:

Post a Comment