Friday, February 21, 2014

Монголын эдийн засаг

Монголчууд маань эдийн засгийн ойлголт их муутай байдаг юм шиг санагддаг. Харин эдийн бидний єдєр тутмын амьдралд ихээр нєлєєлдєг гэдгийг надаар хэлvvлэлтгvй биз. Бинзен, махны vнэ єсєх, долларын ханш унах, дотоодын нийт бvтээгдэхvvн єсєх, буурах, унах гээд л…
Ихэнх хєгжингvй орнуудад эдийн засгийн vндсэн ухагдахууныг ерєнхий боловролын тєвшинд заадаг. Монгол орон маань ардчилалд шилжээд анх зах зээлийн эдийн засаг гэдэг зvйлтэй таарсан бєгєєд ихэнх иргэд маань зах зээлийн эдийн засгийн суурь ухагдахуун байдаггvй, одоо ч дунд сургуульд энэ талаар заадаггvй, нєгєє л гал, шороо гэх мэт юмнаас ертєнц vvсээ юу гэх мэт филисофдоо хамаг анхаарлаа тавьдаг. Гэтэл энэхvv байдал нь эдийн засагт эсэргээр нєлєєлдєг.

Нэг жишээ дурдахад саяхан гэрийнхэнтэйгээ ярьхад юмны vнэ хоёр дахин нэмэгдэх гэж байна гэж хvмvvс их шуугисан гэх юм. Яагаав нєгєє засгийн газрын хорьдугаар тогтоол мэтийн юм гарч Монголын засгийн газар шєнийн дотор бvх барааныхаа vнийг хоёр дахин нэмэх юм байх.Энэ цуурлаас болоод манай ээжтэй ажилладаг хvмvvс дансан дах мєнгєє аваад доллар болгоод гэртээ хадгалсан юм гэнэ. Манайх ч дансандаа мєнгєгvй болохоор ээж нэг их санаа зовоогvй аж. Гэхдээ л миний нvдээр харвал монголын засгийн газарт бvх барааны vнийг хоёр дахин нэмэх чадал одоо байхгvй мэт. Угаасаа ардчилсан нийгэмтэй зах зээлийн эдийн засагт засгийн газар нь vнээ зохицуулдаг онол сонсож байгаагvй юм байна.
Зах зээлийн эдийн засагт барааны vнэ нь эрэлт ба нийлvvлтээс болж єєрчлєгддєг. Эрэлт ихтэй байгаад нийлvvлт нь эрэлтээ гvйцэхгvй бол vнэ єснє. Зуун тєгрєгний талх зуу байна гэвэл нийлvvлэлт зуу байна гэсэн vг. Талх зуун тєгрєгєєр авах хvсэлтэй хvн 200 бол талхны vнэ єсєх ёстой. Эрэлт нь 200 учраас нийлvvлэтээс их гэсэн vг. Yнэ єссєєр удалгvй яг зуун хvн л уг vнээр талх авах тэр vнэн дээр тогтно. Тухайлбал энэ нь 150 тєгрєг гэвэл 150аар талх авах хvн 100 байх ёстой ба энэ vед эрэлт нийлvvлэлт хоёр тэнцэж байнаа гэсэн vг.
Гэтэл энэ онолыг огт мэдэхгvй монголчууд маань vнийг засгийн газар тогтоодог мэтээр бодон сонин vйлдэл хийж эхэлнэ. Мэдээж vнэ засгийн газраас болж хоёр дахин єсєхгvй ч иргэдийн мэдлэг муугаас болж vнэ хоёр дахин єсєх боломжтой юм. Хvмvvс vнэ єснє гэж итгэх юм бол барааг худалдаж авч эхэлнэ. Тухайлбал єдєрт нэг л талх иддэг айл маргааш vнэ єснє гэж бодвол єнєєдєр хоёр талх авна. Уг айлын жинхэнэ эрэлт 1 боловч энэхvv цуурхлаас болоод эрэлт нь ХИЙСВЭРЭЭР 2 болноо гэсэн vг. Бvх хvмvvс энэ айл шиг сэтгэвэл нэг л єдрийн дотор талхны эрэлт хоёр дахин єснє. Гэтэл нийлvvлэлт маань урьдынхтай адил тул талхны vнэ єснє. Ингээд л єсєх ёсгvй талхны vнэ иргэдийн мэдлэг дутмагаас болж єснє.
Иргэдийн мэдлэг дутмаг балдал нь ганц vнэнд нєлєєлєхгvй. Дээр дурдсанчлан зарим хvмvvс банкнаас мєнгєє авч эхэлнэ. Энэ байдал єргєн хvрээнд явагдвал ихэнх банкнууд бэлэн мєнгєний дутагдалд орно гэсэн vг. Банк нь иргэдийн мєнгийг хангаламжинд хийгээд тэр мєнгєнийхєє тодорхой хувийг компаниудад зээлдvvлэн ашиг олдог. Тиймээс банк нь иргэдийн бvх хадгаламжийг нэгэн зэрэг дансанд нь хадгалаад байдаггvй. Мэдээж єдєр тутмын хэрэгцээнд зориулаад тодорхой хувийг бэлнээр vлдээдэг боловч бvх vйлчлvvлэгчид нь нэгэн зэрэг хадгаламжаа авъя гэвэл банк єгч чадахгvй. Энэ байдал нь улмаар банкийг данпууралд оруулах хvртэл нєлєєлж чадна. Нэг банк мєнгєє тєлж чадалгvй данпуурвал иргэд бусад бакинд дах мєнгєє авах гэж зорих ба vvнийг даган бусад банкууд данпуурч улсын эдийн засаг тэр чигтээ данпууралд орно гэсэн vг.
Энэ мэт жишээ нь эдийн засгийн суурь мэдлэг улсын эдийн засагт нєлєєлж болохыг харуулж байна. Иргэдийн эдийн засгийн боловсролыг тєлєвшvvлэхийн тулд дунд сургуулийн хичээлийн програмд нь эдийн засгийн суурь ухагдахууны хичээл оруулах хэрэгтэй юм шиг санагднам.
Эх сурвалж:
 http://tsagni_irlee.blog.gogo.mn/read/entry81935

No comments:

Post a Comment